Орос улсын Гадаад хэргийн яам оросын нутаг дэвсгэрт богино хугацаагаар ирсэн Европын Холбооны иргэдийг бүртгэх журмыг өөрчлөхийг санал болгож байна. Орос улс Европын Холбоонд өргөн барьсан визгүй зорчих горимын тухай хэлэлцээрийн төсөлд иргэдийг бүртэх зүйл байхгүй хэмээн Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко өнөөдөр энэ тухай уламжлав. Орос улсад гадаадын иргэдийг бүртгэх төвөгтэй журам үйлчилж байгаа талаар европын ажил нэгт нөхөд гомдол мэдүүлснийг тэрээр санууллаа. Орос улс гадаадын иргэдийг зайлшгүй бүртгэх журмаас татгалзавал Европын Холбоотой визгүй зорчих горим тогтооход түлхэц болно гэж Германаас Москвад суугаа элчин сайд Ульрих Бранденбург урьд мэдэгдсэн юм.