Хойд Солонгосын Йонбенийн цөмийн цогцолборын нутаг дэвсгэрт хоёр шинэ барилга барилаа. Сүүлийн өдрүүдэд энэ хоёр барилгын ойролцоо авто техник, техникийн ажилтнуудыг идэвхтэй байрлуулж байгаа тухай японы хэвлэлд бичжээ. БНАСАУ-ын удирдлага цөмийн хөтөлбөрөө сэргээхэд бэлэн гэх дохио өгч байна хэмээн шинжээчид үзэж байна. Саяхан тус улсад Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын бага хурлаар Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Унуд засгийн эрхийг шилжүүлэх урьтал нөхцөлийг бүрдүүлсэн юм.