0Алс Дорнодын 4 бүс нутагт өнөөдөр Барын өдрийг тэмдэглэж байна. Приморь, Хабаровскийн хязгаар, Амур, Еврейн автономит мужийн олон арван хот, тосгонд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Приморийн хязгаарын сүлд тэмдгийн хотын баярын хувьд 11 жилийн тэртээ Владивостокт үүнийг анх тэмдэглэсэн юм. Бүр өнгөрсөн зууны эхэнд амарын бар Солонгосын өргөн уудам нутгаас өгсүүлээд Өвөрбайгаль хүртэл нутагладаг байв. Одоо Примор болон Хабаровын хязгаарт 450-500 толгой бар байна. Амар мужид өвөл араатны мөртэй ховорхон таардаг. Энэ удаагийн барын өдрийг 11-р сард Санкт-Петербург хотод эхлэх дэлхийн барын тоо толгойг хадгалах олон улсын форумын өмнө болж байна.