Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орос улс ДХБ-д элсэх тухай хоёр талын яриа хэлэлцээ дууссаныг баталлаа. Урьд тохиролцсоноор маргаантай бүх асуудлыг шийдсэн хэмээн хоёр ерөнхийлөгч утсаар ярихдаа тэмдэглэсэн хэмээн Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдэгдэв. Орос улс ДХБ-д элсэх үйл явц 2-4 сард эхэлж, жил орчим үргэлжилнэ. Д.Медведев Барак Обаматай ярилцсаны дараа Орос улс ДХБ-д нэгдэх асуудлаар олон талын яриа хэлэлцээг эрчимжүүлэх даалгавар өгсөн нь энэ байгууллагад элсэх төгсгөлийн шат юм.