Орос улстай байгуулах Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлах эсэх талаар АНУ-ын Сенат 11-р сарын сүүлчээс өмнө санал хураана. Өөрөөр хэлбэл Конгрессын завсрын сонгуулийн дараа санал хураалт болно. Завсрын сонгууль 11-р сарын 2-нд болно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүнийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр оны эцсээс өмнө шинэ хэлэлцээрийг батлахыг сенатчдад уриаллаа. Баримт бичгийг батлахын төлөө байгаа Ерөнхийлөгч Барак Обамын Ардчилсан нам одоохондоо Конгресст олонх байна. Харин сонгуулийн дараа энэ байдал өөрчлөгдөж магадгүй.