Ихэнх орны хөдөлмөр эрхэлэлт 2015 онд хямарлын өмнөх түвшинд хүрнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын өнөөдөр хэвлэсэн илтгэлд энэ тухай дурджээ. Ажлын байр бий болгоход эхний түлхэц болох татварыг дэмжих засгийн газрын хөтөлбөр үүний үндсэн шалтгаан байна гэж шинжээчид үзэж байна. Төсвийн алдагдал өсөн нэмэгдэж байгаад түгшсэн засгийн газар үүний оронд эдийн засгийн хатуу арга хэмжээ авч байна гэж Дэлхийн хөдөлмөрийн байгууллага тэмдэглэв. Үүний зэрэгцээ Орос улсад ажилгүйдэл бараг хямарлын өмнөх түвшинд хүрсэн гэж засгийн газрын дэд сайд Александр Жуков пүрэв гаригт мэдэгдсэн юм. Одоо ажилгүй 5,2 сая хүн буюу улс орны эдийн засгийн идэвхтэй хүн амын 6,9 хувь нь байна хэмээн тэрээр мэдэгдэв. Дүнг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар гаргажээ.