0Москва хотод өнөөдөр усан оргилын улирал өндөрлөж байна. Усан цогцолбор хавар болтол ажиллахгүй. Цаг агаар хүйтэн байгаа тул энэ жил усан оргилуурыг урьдынхаас эрт хаасан гэж нийслэлийн захиргаанаас мэдэгдэв. Өнгөрсөн жилүүдэд усан оргилуур 10 сарын дунд хүртэл ажиллаж, хотынхныг баярлуулдаг байв. Москва хотод энэ зун 500 гаруй усан оргилуур ажиллажээ.