Япон улс дипломат харилцаанд шуугиан дэгдээлээ. Энэ удаа Орос улстай ийм шуугиан дэгдээв. Хятад улстай мөн ялгаагүй нутаг дэвсгэрээс шуугиан дэгдсэн юм. Токио ерөнхийлөгч Д.Медведевт Өмнөд Курилд очихгүй байхыг зөвлөж, Москватай тогтоосон харилцаагаа эргэн харна хэмээн заналхийлжээ. Орос улсын Гадаад хэргийн ямар энэ мэдэгдлийг дотоод хэрэгт оролцсон хэмээн дүгнэв. Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэхдээ: Орос улсын ерөнхийлөгч улс орныхоо аль нэг нутаг дэвсгэрт очих маршрутаа өөрөө тодорхойлно. Энэ асуудлаар гаднаас ямар нэг зөвлөлгөө өгөх нь зохимжгүй.  Д.Медведев шинэ орд газраас нефть олборлоход Өмнөд Курилийн аралд очих бодолтой байсан юм. Орос улсын төрийн тэргүүн түүхэнд анх удаа энэ бүс нутагт очиход цаг агаар саад боллоо. Байгалийн хүчин, Японы засгийн газар оросын бодлогод хөндлөнгөөс оролцох аргагүй хэмээн ерөнхийлөгч хэллээ. Манай орны маш чухал бүс нутаг Курилийн аралд ойрын үед зайлшгүй очино. Японы ерөнхий сайд Наото Кан хоёр долоо хоногийн өмнө суудлаасаа ховхорох дөхлөө. Тэрээр инфляцийг хөөрөгдлийг тогтоож чадахгүй байна. Иений ханш өссөнөөс экспортын орлого эрс буурлаа. Зүүн-Хятадын тэнгисийн маргаантай усанд хятадын хөлөг онгоцыг саатуулахыг оролдож, энэ маргаантай нутаг дэвсгэрт санаархаж, Япон, Хятадын харилцааг нураахад хүргэсэн юм. Энэ нөхцөлд анхаарал татах зүйл хэрэгтэй байлаа. Оросын өмнөд Курлийн аралд санаархасан сэдэв ерөнхий сайд нэр хүндээ өргөх уламжлалт арга юм. Үүний зэрэгцээ Токиогийн нутаг дэвсгэрийн санаархал энэ зөвхөн японы дотоод бодлого биш юм. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд өмнөд Курилийн арал ЗХУ-д шилжсэн. Эдгээр арал оросын мэдэлд очсоныг олон улсын холбогдох хууль эрхийн актаар баталгаажуулсан. Харин тэд энэ арлыг японы нутаг дэвсгэр хэмээн зарласан нь Азид дайны дараах бодит байдлыг эргэн харах оролдлого юм. Энэ Хятад, хоёр Солонгос, Зүүн-Өмнөд Азийн олон арван оронд эмзэг сэдэв болно. Есдүгээр сард тэмдэглэсэн дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойгоор Япон улс нутаг дэвсгэрийн санаархалаа нээлттэй мэдэгдсэн юм. Хятадууд Дяоюйдао, япончүүд Сенкаку хэмээн нэрлэдэг Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойронд 9-р сард шуугиан дэгдсэн юм. Үүний араас Токио Солонгосын хойгт эмзэг сэдэв байдаг япончууд Такэсим хэмээн нэрлэдэг Токто арлын эзэмшлийн асуудлыг хөндсөн. Аливаа улс орны нутаг дэвсгэрт санаархаснаас азид дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн хэмээн шинжээчид үзэж байна. Тэгэхлээр Токио нутаг дэвсгэрт санаархаж байгаад Москва, Бээжин, Пхеньян ширүүн хариулах нь ойлгомжтой. Бээжинд саяхан болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Орос, Хятад улс дэлхийн хоёрдугаар дайны дүнг эргэн харах оролдлого байж болохгүй талаар тусгай мэдэгдэл зүгээр ч нэг байгуулаагүй юм.