0Талибан хөдөлгөөний түшиц хэмээн нэрлэдэг Афганистаны Кандагар мужид америк НАТО-ийн болон афганистаны анги нэгтгэлийн цэргийн ажиллагаа үргэлжилж байна. Байлдааны ажиллагаатай бараг нэгэн зэрэг Талибан хөдөлгөөн болон засгийн газрын бусад сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийх зорилготой энх тайван тогтоох Дээд зөвлөлийг Афганистанд байгуулсан тухай зарласан юм. Энэ үйл явдлын үед Афганистаны уул, уурхайн яам Бамиан мужийн төмрийн хүдрийн ордыг худалдахаар шийдсэн тухай мэдээлэл тэгэсхийгээд замхарлаа. Урьд нефть, хий, зэс бусад ашигт малтмалын орд газрыг боловсруулах төлөвлөгөөний талаар мэдээлэл ирж байсан юм. Афганистанд энэ бүхэн ямар ач холбогдолтой вэ? Шинжээч Андрей Грозин ярьж байна.  Афганистаны удирдлагын улс орны түүхий эдийг боловсруулах төлөвлөгөөг л сайшаахаар байна. Афганистан эрт, хожид хэзээ боловч дараалсан дайны улмаас орсон мухардлаас гарч, тайван амьдрал цогцлуулж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, түүхий эдээ дэлхийн зах зээлд гаргана. Өөр гарц үгүй. Нийгэм, эдийн засгийн асуудлыг хүчний ямар ч аргаар шийдэхгүй.  Америкийн улс төрч, цэргийнхэн Афганистанд цэргээ байлгах шалтгаанаа өөрчиллөө. Урьд энэ улсыг бараг л европ маягийн ямар нэг ардчилсан улс болгон хувиргах тухай ярьж байсан. Харин одоо америк-натогийн цэргийн командлагч Дэвид Петреус: Бид Афганистаныг Швейцари болгон хувиргах аргагүй болохоо ойлгож байна. Афганистанчууд улс орныхоо эзэд. Нөгөө талаас америкчүүд афганистаны газрын баялгийг их сонирхож байгаа гэх баримт байна. АНУ-ын Геологийн алба бүр 1980-аад онд зөвлөлтийн геологичдийн гаргасан газрын зураг, мөн судалгааны шинэ арга барилаар ашигт малтмалын томоохон орд газар нээжээ. Энэ шалтгаанаар америкчүүд тухайлбал цэргийнхэн цаашид Афганистанд байх уу? Андрей Грозин ярьж байна. Олон жилийн турш Өрнөдөд Афганистаныг эдийн засаг нь сүйрсэн улс хэмээн үзэж байв. Улс төр, геополитикийн шалтгаанаар тэнд цэргээ байлгаж байгаа гэсэн. Тухайн үед газрын баялгийг ашиглах зорилго байгаагүй мэт. Одоо энэ санаа нь илэрч байна. Түүгээр ч барахгүй афганистаны байгалийн нөөцийг эзэмших тухайд өрсөлдөгчдийг шахах тухай ярьж байна. Хятадын компани афганистаны түүхий эдийн зах зээлийг ашиглах тухайд өрнөдийн нөлөө бүхий олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ширүүн шүүмжилсэн. АНУ Афганистан дахь цэргийн баазад хэдэн сая долларын хөрөнгө оруулж байна. Америкийн цэргийн тоог цөөлөх ч, тус улсаас цэргээ бүрмөсөн гаргах бодолгүй байна. Тэнд америкийн цэрэг байгаа, афганистаны удирдлага тэднээс хамааралтай байгаа зэргээс байгалийн нөөц эзэмших тендерт оролцох өрнөдийн компаниуд мэдэгдэхүйц хөнгөлөлттэй байна. Тэгээд Афганистаны эдийн засагт ашигтай өрөслдөөнийг хоёрдугаарт тавьж магадгүй юм.