Оросын ЦСКА /Москва/, "Зенит" /Санкт-Петербург/ хөл бөмбөгийн клуб Европын лигт хэсгийн тоглолтод яллаа. ЦСКА клуб пүрэв гаригт хоёр дахь үеийн хүрээнд пражскийн "Спарта" багийг 3:0 оноогоор хожжээ. Энэ өдөр "Зенит" баг ялалтаа тэмдэглэв. Петербургчүүд өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнд грекийн АЕК клубыг 4:2 оноогоор хожсон байна. Ингээд ЦСКА клуб F хэсэгт, мөн "Зенит" клуб G хэсгийг тус тус тэргүүллээ. Хоёр баг тус бүр 6 оноотой тул Европын Лигийн дараагийн шатанд тоглох сайхан боломж бүрдлээ.