0Япон улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг даргалж байгаагийн хувьд "АНУ, Өмнөд Солонгос, Хятад, АСЕАН, Австрали, Орос улс зэрэг бүс нутгийн улс орон цэцэглэн хөгжиж, өсөх ерөнхий орчин бүрдүүлэхэд тусалж байна". Японы ерөнхий сайд Наото Кан тус улсын парламентын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ өнөөдөр ийнхүү мэдэгдэв. Энэ зорилтод хүрэхэд "чөлөөт худалдааны бүс, эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад холбох гүүр болох нь чухал" хэмээн тэрээр тэмдэглэв. Япон улс "Ази-Номхон далайн бүс нутагт чөлөөт худалдааны бүс байгуулахад оролцох, Ази Номхон далайн бүс нутгийг нэвтэлсэн түншлэлийн хүрээнд яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байна" гэж ерөнхий сайд үргэлжлүүлэн хэллээ.