Далайн түвшнээс 4276 метрийн өндөрт орших Жомолунгмын нуруунд эрдэм шинжилгээний станц байгууллаа. Энэ дэлхийн хамгийн өндөр ууланд байрлах станц хэмээн "Чайна дэйли" сонин өнөөдөр уламжлав. Тус станц дэлхийн хамгийн өндөр оргилоос /8848 м/ агаар мандал, экологийн байдлыг ажиглаж, "дэлхийн экологиос хамгийн их хамааралтай нэг газрын" цаг уурыг судалж байгаа хятадын эрдэмтдэд тоон мэдээлэл өгнө гэж сонинд тэмдэглэсэн байна. "Дэлхийн гурав дахь туйлд" цаг уурын өөрчлөлтийг таамаглаж, мониторинг хийх системд энэ ажил чухал ач холбогдолтой.