Москва хотын Бүх оросын үзэсгэлэнгийн төвд өнөөдөр "Алтан намар" хөдөө аж ахуйн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд оросын болон дэлхийн хөдөө аж ахуйн тэргүүн зэргийн амжилт, хөдөө аж ахуйн шинэ бүтээл, орлуулах эрчим хүчний инновац, орчин үеийн үржил селекцийн ололт амжилт зэргийг дэлгэн үзүүлжээ. "Алтан намар" үзэсгэлэнд оросын 55 бүс нутгийн аж ахуйн нэгж, гадаадын 32 орны мянга гаруй аж ахуйн нэгж оролцож байна. "Алтан намар" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг медаль, хүндэт дипломоор шагнана. Үзэсгэлэнгийн үеэр бага хурал, форум, семинар болно. Үзэсгэлэнгийн эхний өдөр В.Путин очино.