Орос улсын ерөнхийлөгчийн вэб хуудаст өнөөдөр шинэ дүрс бичлэгийн илгээлт тавьжээ. Аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг олон улсын ахмадуудын өдрийг тохиолдуулан энэ дүрс бичлэгийг тавьсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 20 жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэх болсон. Тухайлбал Д.Медведев өөрийн дүрс бичлэгтээ ахмад хүмүүс үйлчлүүлэх дэлгүүр байгуулж, үүрэн телефон утасны үйлчилгээгээр хангахыг бизнесийн төлөөлөгчдөд уриаллаа. Оросын нийгэмд нас дээр гарсан хүмүүст сайн дураар тусалж, халамжилдаг багагүй хүмүүс байна. Хүн бүр ажлын байр, санхүүгийн боломжоос үл хамааран ахмадуудад туслах боломжтой гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна. Зарим хүнд зөвхөн хүний энгийн анхаарал хэрэгтэй байдаг.