0Мексикт хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цутгасан 10 песогийн мөнгөн зоос дэлхийн хамгийн гоёмсог зоосоор шалгарав. Дэлхийн 22 орон мөгөн тэмдэгтээ танилцуулсан уралдаанд энэ зоос хамгийн гоёмсог зоосоор шалгарчээ. Австралийн нийслэлд болсон мөнгөн тэмдэгтийн үйлдвэрийн дэлхийн бага хуралд оролцогчид ийнхүү шийдлээ. Мексик зоос 44 мм, 62,2 грамм жинтэй. Зоосны нэг талд тухайн үеийн үндэсний хувцастай, зэвсэглэсэн дөрвөн хувьсгалч бүхий галт тэргийг дүрсэлжээ.