Москвагийн консерваторид Давид Ойстрахын нэрэмжит хийлчдийн олон улсын уралдаан эхэлж байна. Уралдаанд Орос зэрэг 15 орны 10-28 насны 47 хөгжимчин оролцож байна. Залуу авьястнуудыг нэгдүгээрт техник, хоёрдугаарт жүжиглэл, үзэгчдийг татах байдлаар дүгнэнэ. Уралдаанд оролцогчид Бетховен, Брамсын романтик эгшиглэнт аялгуу тоглож, хийл хөгжмийн зэмсгийн хаан болохыг батална. Уралдааны шувтаргад хийлчид найрал хөгжимтэй тоглоно. Уралдааны ялагчийг шүүгчид 10-р сарын 10-нд зарлана.