Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон тус бүгд найрамдах улсын зүүн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа хууль бус зэвсэгт бүлгийг зэвсгээ хураалгахыг шаардлаа. Шаардлагыг биелүүлэхгүй бол зохих арга хэмжээ авна хэмээн Тажикистаны хүчний байгууллагын дээгүүр тушаалын эх сурвалж тэмдэглэв. Афганистаны хилийн ойролцоох Рашт  дүүргийн зүүн хэсэгт 9-р сарын 19-нд Үндэсний гварди болон батлан хамгаалахын автомашины цуваанд зэвсэгт этгээдүүд халджээ. Тажикистаны сөрөг хүчний хээрийн командлагч асан энэ хэрэгт буруутай гэж үзэж байна.