Афганистан дахь олон улсын эвслийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэл, үүнийг түгээн дэлгэрүүлэхийн эсрэг хангалттай үр нөлөөтэй тэмцэхгүй байна. ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Афганистанаас үүдэлтэй мансууруулах бодисын аюул заналтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын саналд хариулахыг тэрээр энэ хүчнийг командалж байгаа НАТО-д уриаллаа. Оросын дипломатч энэ удаа урьд урьдынхаас идэвхтэй уриаллаа. Дэлхийн хэмжээнд намуу цэцгээс гаргаж авч байгаа героины 90 орчим хувийг Афганистанд үйлдвэрлэж байна. Харин Орос улс үүний хэрэглээгээр нэгдүгээр байрт орж байна. Дэлхийд үйлдвэрлэж байгаа героины 21 хувь нь оросын мансууруулах бодис хэрэглэгчдэд ноогдож байна. Орос улсад жил бүр 80 хүртэл тонн мансууруулах бодис нэвтэрч, оросын 40 мянгаХарин  хүртэл иргэн үүнээс болж амь насаа алдаж байна. Үнэхээр эмгэнэлтэй статистик тоо баримт. Оросын мансууруулах бодистой тэмцэх алба энэ аюултай идэвхтэй тэмцэж байгаа ч, олон улсын хүчин чармайлтыг нэгтгэж байж үүнийг бүрмөсөн устгана. Афганистаныг тойруулан мансууруулах бодистой тэмцэх бүс байгуулахыг Орос улс эрт дээрээс НАТО-д санал болгосон. Үүнд түншүүд бий. Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага нэг түнш юм. Виталий Чуркин энэ байгууллагын амжилттай үйл ажиллагааны жишээ татав. Киргизийн байдлыг тогтворжуулах үйл ажиллагаатай холбоотой "Суваг" мансууруулах бодисыг хураах ээлжит ажиллагаа саяхан дууссан. Хятад, Орос, Тажикистан, Казахстан, Киргиз, Узбекистан улс гишүүн  ШХАБ нөгөө түнш юм. Мансууруулах бодисын гэмт хэрэг олон улсын терроризм болон өсч байхад НАТО эдгээр байгууллагатай хамтран ажиллах тухай саналд идэвхгүй хандаж байгаа нь ойлгомжгүй юм хэмээн Виталий Чуркин мэдэгдэв. Мансууруулах бодисын асуудлыг шийдэлгүй Афганистан, бүс нутгийг бүхэлд нь тууштай тогтворжуулах аргагүй. Афганистаны нутаг дэвсгэрээс нүүрлэж байгаа мансууруулах бодисын аюул заналын хүрээ олон улсын энх тайван, тогвортой байдалд гарцаагүй заналхийлж байна. Мансууруулах бодис үйлдвэрлэх бүх гинж, үүнийг түгээхийн эсрэг илүү шийдвэртэй алхам хийх шаардлагатай. Афганистаныг урт хугацаанд тогтворжуулах бүс нутгийн хэмжүүр чухал болж байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, ШХАБ зэрэг  Кабултай нягт хамтран ажиллаж байгаа холбогдох байгууллагын хүчин чадлыг үүнд бүрэн ашиглах шаардлагатай. Афганистаны хилээр мөлхөж байгаа тогворгүй байдлын эсрэг олон улсын хэмжээнд хамтран тэмцэх хэрэгтэй. Хөрш зэргэлдээ оронд зэвсэгт бүлэглэлийн гэмт хэрэг ихсэж байна. Энэ долоо хоногт оросын Дагестанд "Аль-Каида" бүлгийн холбоотнуудыг устгасан юм. Орос-НАТО-ийн Зөвлөлийн 11-р сард болох хуралд ярианы тодорхой сэдэв байна.