Кирсан Илюмжинов Дэлхийн шатарын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ханты-Мансийскт болсон ФИДЕ-ийн конгрессын үеэр шатарчдын тэргүүнийг сонголоо. Санал хураалтад тус холбооны гишүүнорныг төлөөлөх 164 төлөөлөгч оролцов."Нэг улс-нэг санал" зарчмаар нууц санал хурааж, холбооны ерөнхийлөгчийг сонголоо. Холбооны ерөнхийлөгч болохын тулд 50 хувь нэмэх нь нэг санал авах ёстой байсан. ФИДЕ-ийн тэргүүний албан тушаалд дэлхийн шатарын холбооны өнөөгийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, дэлхийн 12 удаагийн аварга Анатолий Карпов зэрэг хоёр хүн өрсөлдсөн юм. Сонгуулийн дүнг шатарын ертөнц урьдынхаас удаан хүлээлээ. ФИДЕ-ийн шинэ тэргүүний нэр москвагийн цагаар товлосон 12 цагт бус үүнээс бараг 5 цагийн дараа тодорхой болов. Зохион байгуулалтын эмх замбараагүй хэд хэдэн асуудлаас ийнхүү хожуу зарлалаа. Төлөөлөгчдийн тоо танхимын суудлаас илүү гарч, байр байрандаа сууцгааж чадахгүй байлаа. "Итгэмжлэхээр санал өгөх" үеэр тэнд байсан бүх хүн санал өгөх журмын талаар нарийн бичгийн даргын илтгэлийг микрофон муу ажиллаж байснаас сонсоогүй байна. Нэг орны санал өгөх эрхийг нөгөө нь төлөөлөх "итгэмжлэхийн" асуудал гол саад болжээ. ФИДЕ-ийн гишүүн нэг улс Ерөнхий ассамблейд оролцож чадахгүй бол санал өгөх эргээ нөгөө орны төлөөлөгчид шилжүүлдэг байна. Хэд хэдэн улс цахим шуудангаар илгээсэн өргөдлөө буруу бөглөснөөс "итгэмжлэх" эрх хууль ёсны эсэхэд эргэлзээ гарсан байна. Олон өргөдлийг цахим гарын үсгээр баталгаажуулсныг зохион байгууллах хороо тооцох аргагүй байжээ. Шатарын холбооны тэргүүний албан тушаалд нэр дэвшигчид үд дундад ФИДЕ-ийн ирээдүйн талаарх төлөвлөгөөгөө танилцуулав. Энэ албан тушаалд нэр дэвшигчид төлөвлөгөө өөр өөр байлаа. Илюмжинов шатарын ертөнц олон нийтэд, харин Карпов "спортын дээд амжилт" тийш чиглэнэ гэх гол санаа хэллээ. Оюуны энэ төрлийн спорт аль болох олон орон, олон хүнийг хамрах үндсэн зорилготой гэж ФИДЕ-ийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Кирсан Илюмжинов тэмдэглэв.  Дэлхийн 170 орны дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт шатарын хичээл оруулахыг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хэлэлцэж, хэрэгжүүлэхийг хүсч байгаа гол зорилт юм. Ерөнхий боловсролын хөтөлбөрт шатарыг багтаахын тулд ФИДЕ улс орны боловсролын яам, спортын яам, спортын хороотой хэлэлцээр байгуулаасай гэж хүсч байна. Би үүнийг гол зорилт болгож, энэ чиглэлд анхаарах ажиллахыг хүсч байна. Өрсөлдөгч Анатолий Карповоос ялгаатай нь тэрээр шатарын тэмцээн сүүлийн 4 жил  Парис, Нью-Йоркоос Нальчик, Астрахань, Элистэд зохион байгуулах болсонд буруудах зүйлгүй хэмээн үзэж байна. Харин ч эсрэгээр одоо Ханты-Мансийск, саяхан Перу, Ливи, Иранд тэмцээн болсон зэрэг нь шатарын хамрах хүрээ өргөжсөнийг гэрчилж байна гэж Кирсан Илюмжинов тэмдэглэж байна. "Энэ үнэхээр сайхан хэрэг, 10 жилийн өмнө хэн ч энэ тухай төсөөлж байгаагүй" хэмээн Илюмжинов мэдэгдэв.