Хоёр Солонгос хоёр жил завсарласны эцэст цэргийн асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Төлөөлөгчид өнөөдөр хилийн зэвсэггүй бүс Пханмунжомд уулзав. Шар тэнгист цэргийн мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх яриа хэлэлцээ нааштай үр дүнд хүрсэнгүй хэмээн Өмнөд Солонгосын Ренхап агентлаг уламжлав. Хөлөг онгоцыг сөнөөж, 46 далайчны аминд хүрсэн 3-р сарын үйл явдалд уучлалт хүсэхийг Сөүл шийдвэртэй шаардав. Энэ хэрэгт Пхеньян буруутай хэмээн Сөүл үзэж байна. Хоёр Солонгосын харилцааг ноцтой муутгасан энэ хэрэгт буруутгаж буйг БНАСАУ эрс няцааж байна.