Хойд Кавказын Ставрополь хотод оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд хотын нэгэн кафе орчимд тавьсан дэлбэрэх хэрэгсэл бүхий автомашины минаг аюулгүй болгов. Машинд 10 кг тротил дэлбэрэх хэрэгсэл, утсаар ороосон цогцос байжээ. Дэлбэлэхээр заналхийлснээс олон давхар орон сууц, сургууль хоёр барилгаас хүмүүсийг нүүлгэн гаргажээ. Сүүлийн өдрүүдэд хойд Кавказын байдал бүхэлдээ тайван бус байна. Дагестанд Каспийскийн автомашины замд дэлбэрэлтийн улмаас 17 цагдаа хохирчээ. Кабардино-Балкарид гэмт хэрэгтнүүд Эльбрус дүүргийн эрүүгийн эрэн сурвалжлах тасгийн дарга, орон нутгийн Дотоод хэргийн хэлтсийн мөрдөн байцаагчийг бууджээ. Тус бүгд найрамдах улсын нийслэл Нальчикт замын дэргэд тэсрэх бөмбөг дэлбэрч цагдаагийн ажилтан, нутгийн оршин суугч шархаджээ.