Яончууд өөрсдийнх нь хэмээн үздэг өмнөд Курилийн аралд Орос улсын ерөнхийлөгч очих ёсгүй гэж Японы засгийн газар мэдэгдлээ. Тийш нисэхэд цаг агаар тохиромжгүй байснаас Д.Медведев Камчаткад очлоо. Гэхдээ аралд заавал ч үгүй очино хэмээн ерөнхийлөгч анхааруулав. Зөвлөлтийн төдийгүй Орос улсын төрийн тэргүүн нараас хэн нь ч Өмнөд Курилд очиж байгаагүй. Д.Медведев Хятадад айлчилсны дараа тус аралд очихоор зэхэж байсан юм. Үүнийг мэдсэн япончууд дарамталж эхэлсэн. "Токио энэ талаар байр сууриа оросын талд хүргэсэн" гэж Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Д.Медведевт Өмнөд Курилийн аралд хийх зүйл байхгүй гэсэн байр суурь байлаа. Үүнээс гадна Японы засгийн газар үүнтэй ижил төстэй илгээлт дамжуулжээ. Хэрэв Д.Медведев Курилийн аралд очвол, "япон- оросын нутаг дэвсгэрийн асуудлаарх яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлж, японы тал шийдвэртэй няцаах хэрэгтэй болно" гэжээ. Тэгэхлээр Орос улсын ерөнхийлөгч оросын аль хэсэгт очих эрхтэй эсэхийг Токио шийддэг болж таарч байна уу? Ерөнхийлөгч хөрш орны хориглосон газар очвол, хөрш улс "шийдвэртэй няцаана" хэмээн заналхийлж байна. Курилийн цуваа арлын өмнөд хэсгийн дөрвөн арлын статусын асуудал яриа хэлэлцээний сэдэв байна хэмээн Орос улс үндсэндээ хүлээн зөвшөөрөхөд япончууд цагтаа баярлаж байсан. Учир нь ЗХУ-ын үед ийм сэдэв байгаагүй. Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арал зөвлөлтийн нутаг дэвсгэр, цэг. Дэлхийн хоёрдугаар дайнд  ЗХУ хэнд ч "ялагдах" бодолгүй байсан. Эдгээр арал 1945 он хүртэл Японы мэдэлд байсан нь чухал биш. Сахалин арлын тал нь зэрэг олон газар нутаг 1945 он хүртэл Японы мэдэлд байсан. Одоо тэгээд энэ газар нутгийг буцааж өгөх үү? Милитарист япон 20-р зууны эхний хагаст үйлдсэн түрэмгий дайнд Манжур, Солонгос, Энэтхэгхятадын хойг, Филиппин, Номхон далайн тоолж баршгүй арлаас өгсүүлээд Индонез, Шинэ Гвиней хүртэл газар нутгийг эзэлсэн. Япончууд эдгээрийг буцааж авах бодолтой байна уу? Филиппин, Индонезийг буцааж авах гээгүй, харин биднээс шударга бусаар авсан арлыг буцаах бодолтой байна гэж Токио хэлж байна. Залуу шүдэрхэг Япон цэргийн давуу талаа ашиглан хамгаалалтгүй хөрш орны нутгаас том хэсгийг хазаж, европын гүрнүүдийг эзэлсэн Гитлерийн эзэнгүй колонийг гартаа оруулж байхдаа шударга ёсны талаар бодож байсан уу?. Токио тэр үед Оросын Сахалин арлын өмнөд хэсгийг эзэмших нь шударга эсэхийг нойроо хулжтал бодож байсан нь юу л бол. Оросын эзэнт улс ялагдаж, Японы эзэнт улс ялсан дайн болсон. Тэгээд Оросын Сахалин арлын тал нь японы мэдлийнх болж байсан. Учир нь өнөөдөр газрын зурагт заасан хилийн ихэнхийг дайны дараа зурсан. Ялагдсан нь бус харин ялсан нь шинэ хилийг хаагуур тогтоохыг шийддэг. Түүхийн хууль болоод түүхэн шударга ёс энэ билээ. Хэрэв ЗХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан бол гитлерийн герман болон милитарист Япон тус улсын газар нутгийг хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Харин дайнд ялагдсан Япон улс цэцэглэн хөгжиж, ялсан талд нутаг дэвсгэрийн маргаан өдөөж байна. ЗХУ-аас ялгаатай нь Орос улс япончуудад найр тавьж, тэдэнтэй ярилцаж байна. Талууд арлыг эдийн засгийн хувьд хамтран эзэмших төсөл боловсруулж байна. Харин энэ оны 1-р сард япончууд энэ арга замыг сонирхохоо больж, арлаа буцааж авахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Дараа нь Токио зун Өмнөд Курилийн бүс нутагт цэргийн сургуулилт хийхээс татгалзахыг Орос улсаас шаардсан. Харин Орос улс хариуд нь тэмдэглэхүйц далайцаар цэргийн сургуулилт хийсэн. Милитарист Япон өөрсдийн хүслээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон. Европт дайн дэгдэхээс өмнө Азид түрэмгий дайн дэгдээсэн. Юу тарина түүнийгээ хүртэнэ. Харин ч Германыг бодвол нийт нутаг дэвсгэрийг дөрөвний нэгийг алдаж, дөнгүүр өнгөрсөн. Тэгэхлээр "маргаантай" арал гэж байхгүй. Энэ бол эндүүрэл. Маргаан 1945 онд өндөрлөсөн.