Мексикийн буланд нефть олборлох тавцанд осол гарсны дараа АНУ-д бэрхшээлтэй тулгарч байгаа Британийн "Бритиш Петролиум" компани Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. Оросын компаниуд "Бритиш Петролиум" компанийн хөрөнгийг эзэмшихийг маш их сонирхож байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Мексикийн буланд гарсан ослоос үүдэлтэй үүргээ биелүүлэхийн тулд "Бритиш Петролиум" компани хөрөнгөө худалдах юм. Сонинд бичсэнээр нийт 30 тэрбум долларын хөрөнгө худалдах бөгөөд нефтийн томоохон компани АНУ-д 32,2 тэрбум доллар төлөх ёстой аж. "Бритиш Петролиум" компани оросын ТНК-ВР компаниас гадна "Роснефть" компанитай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Тэд одооноос хамтдаа Сахалин болон Арктикийн усан доорх үргэлжлэх хэсгийн орд газрыг тандан судална.