0ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод Ази-Номхон далайн бүс нутгийн хотуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Дээд хэмжээний уулзалт "Дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд хөгжих шинэ стратеги" үндсэн сэдэвтэй байна. Дээд хэмжээний уулзалтад Япон, Өмнөд Солонгос, Хятад, Малайз, Таиланд, Гонконгийн 14 төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хотын дарга, ерөнхий архитекторчид багтжээ. Олон улсын солилцоогоор эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, хот төлөвлөж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж, соёлын болон уран бүтээлийн талбай байгуулж хотын шинэ түүхэн дурсгал байгуулж, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг хэлэлцэж байна. 1994 оноос зохион байгуулж байгаа Ази Номхон далайн бүс нутгийн хотуудын дээд хэмжээний уулзалтыг Владивосток хотод анх удаа зохион байгуулж байна.