Орос улсын  интернет хэрэглэгчид өнөөдөр Интернетийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг төрийн ямар нэг хууль тогтоомжид тусгаагүй. АНУ 1969 онд цэргийн зорилгоор цөмийн дайн дэгдсэн тохиолдолд мэдээлэл дамжуулахад компьютерийн сүлжээ бүтээж, интернет үүссэн гэж үздэг. Орос улсад одоогийн байдлаар 43,3 сая интернет хэрэглэгч байгаагаас 68 хувь нь өдөр бүр интернет ашигладаг байна. Интернетэд 2009 оны 5-р сард РФ өргөтгөлтэй орос хэл дээр хаягтай анхны вэб хуудас бий болсон юм. Гадаадын "Гугл"-тэй дүйцэх дэлхийд алдартай "Яндекс" хайлтын сайт бусад амжилтын нэг болно. Орос улсад интернетэд хөгжүүлэх зүйл байна. Бүс нутагт интернет холбох хурдыг нэмж, сүлжээний луйвартай тэмцэх, төр засаг иргэдтэй хамтран ажиллах бүрэн төгс "цахим засгийн газрыг"байгуулах хэрэгтэй байна.