Бишкек хотод  оросын бизнес анхны төвийг нээлээ. Энэ төв 18 давхар шинэ барилгад байна. Оросоос Улсын Думын депутатууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Оросын дор хаяж 10 компани Киргизд үйл ажиллагаа явуулах салбараа тодорхойлсон байна. Энэ хөдөө аж ахуй, төмөрлөг, эм, банкны систем юм. Оросын бизнес эрхэлэгч, депутатууд киргизийн парламентын гишүүдтэй тус бүгд найрамдах улсад гадаадын хөрөнгө оруулагчид ая тухтай ажиллах хуулийг хэлэлцэнэ.