Олон улсын шатарын холбоо ерөнхийлөгчөө сонгож байна. Орос улсын баруун Сибирийн Ханты-Мансийскт болж байгаа холбооны конгрессын үеэр санал хурааж байна. Олон улсын шатарын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд тус холбооны одоогийн ерөнхийлөгч, Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, дэлхийн 12 удаагийн аварга Анатолий Карпов нар өрсөлдөж байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд ялахад 82 орон дэмжих учиртай юм. Конгресст Олон улсын шатарын холбоонд багтдаг үндэсний холбооны 167 төлөөлөгч оролцож байна.