Хойд болон Өмнөд Солонгос улс сүүлийн хоёр жилд анх удаа цэргийн яриа хэлэлцээ хийхээр пүрэв гаригт тохиролцсон тухай Ренхап агентлаг  Бүгд найрамдах Солонгос улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан лхагва гаригт энэ тухай уламжлав. Хоёр солонгосын цэрэггүй бүст орших Пханмунжомд ажлын түвшинд яриа хэлэлцээ хийхэд бэлэн болохоо БНАСАУ-ын төлөөлөгчид пүрэв гаригт Сөүлд мэдэгджээ. Шар тэнгис дахь хоёр Солонгосын хилийн маргаантай асуудал яриа хэлэлцээний гол сэдэв байна.