Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Курилийн аралд очих бодолтой байгаагаа мэдэгдэв. Оросын маш чухал бүс нутагт би ойрын үед заавал ч үгүй очино гэж төрийн тэргүүн Петропавловск-Камчаткад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Д.Медведев Хятадад хийж байгаа айлчлалын төгсгөлд Өмнөд Курил явж магадгүй хэмээн урьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан юм. Курилийн өмнөд хэсгийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи дөрвөн цуврал арал дэлхийн хоёрдугаар дайны эцэст ЗХУ-ын бүрэлдэхүүнд шилжсэн юм. Эдгээр арал оросын эзэмшил болохыг олон улсын эрх зүйн баримт бичигт баталгаажуулсан юм. Япон улс энэ арлуудыг буцааж авахыг эрмэлзэж байна. Орос улстай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах эсэх нь нутаг дэвсгэрийн маргааныг шийдэхээс хамаарна.