0Орос улсын ойн аж ахуйн салбарт 10 төсөл хэрэгжүүлнэ. Төсөлд 25 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж ерөнхий сайд В.Путин Москвагаас зүүн хойд зүгт орших Сыктывкар хотод болсон салбарын асуудлаарх зөвлөлгөөний үеэр энэ тухай уламжлав. Ихэнх төсөл олборлолт, мод дахин боловсруулах, цаас, эсэж үйлдвэрлэхтэй холбоотой. Төслийг хэрэгжүүлснээр хэдэн мянган ажлын шинэ байр бий болно гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэв. "Сонирхосон бүх хөрөнгө оруулагчдад ойн салбарт ажиллах боломж олгож", бизнес эрхэлэхэд хүнд сурталын саад тотгорыг арилгах хэрэгтэй гэв. "Байгалийн нөөцийг дээд зэргийн гамтай ашиглаж, ой хамгаалж, сэргээх арга хэмжээ авах" нь чухал хэмээн В.Путин хэллээ. Дэлхийн ой модны 1/5 эзэмшдэг Орос улс мод бэлтгэлээр дэлхийд тэргүүлдэг.