0Орос улс ДХБ-д элсэхдээ 2013 он хүртэл хөдөө аж ахуйн салбарт улсаас олгох дэмжлэгийг хоёр дахин нэмэх эрхээ хадгална. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Максим Медведков яриа хэлэлцээний үеэр энэ тухай мэдэгдэв. ДХБ-ын дүрмийн дагуу тухайлбал хөдөө аж ахуйн тодорхой үйлдвэрлэгчдэд татаас өгөх замаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж тэрээр тэмдэглэв. Ийм арга хэмжээгээр хөдөө аж ахуйн салбарыг улсаас 2012 он хүртэл дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний дараа тусламж жилд одоо 9 тэрбум доллароос 4,4 тэрбум доллар хүртэл буурна. ДХБ-д элссэнээр оросын үйлдвэрлэгчид гадаад зах зээлд нэвтрэхэд дөхөмтэй байна гэж Медведков тэмдэглэв. Орос улс ДХБ-д элсэн ээлжит яриа хэлэлцээ одоо Женев хотод болж байна