ОХУ-ын Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч, армийн генерал Николай Макаров Токиод хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Японы Батлан хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга Рёити Орики болон японы батлан хамгаалах яамны бусад удирдлагатай яриа хэлэлцээ хийв. Жанжин штабын дарга японы ажил нэгт нөхөдтэй оросын зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах арга зам, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцлээ. Үүнээс гадна Николай Макаров японы батлан хамгаалах хүчний цэргийн хэд хэдэн объект тухайлбал Японы Асака мужийн гарнизонд очсон юм.