0Алс Дорнодод ажлын айлчлал хийж байгаа Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт "Соболево-Петропавловск-Камчатский" хийн хоолойг ашиглалтад өгөх ёслолд оролцов. Хийн хоолой бараг 400 орчим км урт, Камчаткийн хойгийг хийгээр хангах асуудлыг шийдэнэ. Хийн хоолой эрчим хүч, экологийн аюулгүй байдлыг хангаж, татварын өсөлтийг барьж, тус хязгаарын эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц болно гэж хязгаарын дарга Алексей Кузьмицкий хэллээ.