0Москва хотын барилгад халаалт өгч эхэлж байна. Хотын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль зэрэг ниймгийн объектад дулаан нийлүүлнэ. Орон сууц, ажлын байр, үйлдвэрт 4-5 хоногт дулаан нийлүүлнэ гэж нийслэлийн захиргаанаас мэдэгдэв. Москва хотод дундаж температур 5 хоногт 8 хэмээс ихгүй байвал дулаан дамжуулдаг уламжлалтай. Энэ долоо хоногоос нийслэлд хүйтэн болно гэж цаг уурчид таамаглаж байна.