Киргиз дахь оросын хилийн бүлгийн зөвлөхүүхдийн олонхийг нийслэл Бишкек хотоос улсын өмнөд хэсгийн Ош хотод шилжүүлнэ. Орос улсын Холбооны Ауюлгүй байдлын албаны Хилийн албаны захирал Владимир Проничев Киргизийн Хилийн цэргийн командлагч Закир Тиленовтой уулзаж, энэ асуудлыг хэлэлцэв. 60 зөвлөхийн 40-ийг Ош хотод шилжүүлнэ гэж В.Поничев мэдэгдэв. Үндэстэн дамнасан террорист болон мансууруулах бодисын наймаа, хууль бус цагаачлалтай холбоотой гэмт бүлгийн үйл ажиллагаатай хамтран үр нөлөөтэй тэмцэхийн тулд ийм арга хэмжээ авч байна.