БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдов. Пхеньянд өнөөдөр эхэлсэн намын бага хуралд оролцож байгаа төлөөлөгчид өнөөдөр ийнхүү шийдлээ. Сүүлийн 44 жилд анх удаа болж байгаа томоохон форумын гол сэдэв намын удирдах байгууллагын боловсон хүчний томилгоо юм. Улс орны өнөөгийн удирдагчийн залгамжлагчийг зарлах нь урьдын адил бага хурлын гол зангилаа байна. Ким Чен Ирийг түүний бага хүү 27 настай Ким Чен Ун залгамжилна гэж олонх шинжээч үзэж байна.