НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улсын терроризмын асуудлыг дахин хөндөх хэрэгтэй гэж үзсэн бололтой. Бүх улс оронд терроризм, ялангуяа олон улсын терроризм гэж ерөнхий, цогц тодорхойлолт гэж байхгүй байна. НҮБ-д энэ томъоёлолын тухайд ямагт бэрхшээл тулгардаг. Хүйтэн дайны жилүүдэд дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдсан үед хоёр тал аливаа асуудалд тус тусын үзэл санаа, геополитикийн ашиг сонирхолын үүднээс ханддаг байв.  Тиймээс коммунист лагерийнхан эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэсэн хүмүүсийг өрнөдөд террористууд хэмээн үзэж байв. Мөн эсрэгээр үзэх нь ч байлаа. Хүйтэн дайн дууссаны дараа ч санал нэгдсэнгүй. Ойрх Дорнодын хаа нэгтээ Америк террористууд хэмээн нэрлэж байгаа тэр хүмүүсийг гуравдагч ертөнц хэмээн нэрлэдэг зарим оронд "эрх чөлөөний төлөө тэмцэгчид" хэмээн зарлаж байна. Засгийн газруудын хооронд төдийгүй ард түмний дунд энэ талаар эрс ялгаатай ойлголт ажиглагдаж байна. Америкт 9-р сарын 11-нд болсон үйл явдлын дараа бүх улс үүнд харамсаагүй болохыг мэдсэн. Чечений зэвсэгт этгээдүүд орон сууц дэлбэлж, тэдний террорист үйлдэлд өртсөн Орос улсад энэ үйл явдалд  бах нь ханасан тухай яриа байж болохгүй. Энэ үйл явдалд чин сэтгэлээсээ харамсаж, АНУ-ын элчин сайдын яаманд цэцэг тавьж байв. Тухайлбал палестины нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан, ард нийтээр хөөрч байлаа. Америкчүүд, ер нь өрнөдийнхөн үүнээс дүгнэлт хийсэн. Тэд 9-р сарын 11-ий үйлдлийн хариуд хоёр дайн өдөөж, олон арван мянган сэжигтэн дамжсан нууц шорон байгуулсан юм. Гэсэн ч терроризм буурсангүй гэж "Орос улс дэлхийн бодлогод" сэтгүүлийн редактор Федор Лукьянов үзэж байна. Урьд ийм хэмжээний террорист ажиллагаа болж байгаагүй. Мэдээж хэрэг энэ үйл явдал террорист ажиллагааны ойлголт, мөн АНУ зэрэг томоохон орон үүнтэй тэмцэх хүсэлд нөлөөлсөн. 9-р сарын 11-ий үйл явдлын дараа террорист үйл ажиллагаатай тэмцэхэд түүхэнд байгаагүй хэмжээний хүч, хөрөнгө хүний болон оюуны нөөц зарцуулсан билээ. Үүний зэрэгцээ үүний ачаар олон улсын терроризмыг дорвитой ялсан гэж хэлэх аргагүй. Дэлхийд террорист үйлдэл буураагүй. 9-р сарын 11-ий үйл явдлын дараа Афганистан, Иракт эхэлсэн дайны дүнд террорист аюул занал буурсангүй. Харин эсрэгээр улам ихсэж, америкийн цэргийн эсрэг дайтаж байгаа хүмүүсийн тоо нэмэгджээ. Үүнээс гадна 9-р сарын 11-ээс хойш өрнөдийнхөн олон улсын терроризмын цогц ойлголттой болоход их анхаарал тавьсан. Энэ санаа мөн ялгаагүй зарим талаар, түр зуур үйлчилсэн гэж Федор Лукьянов ярилаа. Нэгдүгээрт олон улсын терроризм гэсэн ойлголт дэлхийн бодлогын төвөөс аажмаар холдож байна. Хэрэв 5-7 жилийн өмнө энэ тодорхойлох ач холбогдолтой байсан бол, одоо олон улсын бүх системийг олон улсын терроризмыг харгалзан  цогцлуулах аргагүй болох нь ойлгомжтой байна. Үүгээр олон улсын харилцааны тулгуур хийх боломжгүй. Дэлхий ертөнц олон улсын терроризмтай тэмцэх эвсэлд нэгдэхэд хараахан бэлэн бус байна. Янз бүрийн улс оронд янз бүрийн стандарт байна. Тиймээс Орос улсад алан хядах ажиллагаа үйлдсэн  чечений зэвсэгт бүлгийн төлөөлөгчид Их Британид улс төрийн орогнол авч байна.