Ираны шүүх шинэчлэгчдийг дэмжсэн сөрөг хүчний улс төрийн тэргүүлэх хоёр байгууллагыг тараах тогтоол батлав. Ираны хуучин ерөнхийлөгч Мохаммад Хатамид ойрхон "Лалын Ираны оролцоотой фронт" байгууллага, "Лалын хувьсгалын можахедуудын байгууллага"-ын үйл ажиллагааг бүрмөсөн хоригложээ. Энэ хоёр байгууллага 2009 оны 6-р сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн шинэчлэгчдийг дэмжсэн байна. Махмуд Ахмадинежад ерөнхийлөгч болсон санал хураалтын дараа 1979 оны Лалын хувьсгалаас хойш хамгийн олон хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал улс орон даяар болжээ. Цуглааныг дарж, олон хүнийг баривчилж, хоёр хүнийг цаазалсан юм.