0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва хотын дарга Юрий Лужковын бүрэн эрхийг хугацаанаас өмнө зогсоох зарлигт гарын үсэг зурлаа. Итгэл алдсан тул нийслэлийн захиргааны дарга албан тушаалаасаа огцорлоо хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр уламжлав. Хотын захиргааны нэгдүгээр орлогч дарга Владимир Ресиныг түр орос улсын нийслэлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов. Юрий Лужков Москва хотыг 1992 оноос даргалж байгаа ч, сүүлийн үед түүний үйл ажиллагааг орсоын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтой шүүмжилж байна. Хотын дарга асан "Нэгдсэн Орос улс" намын удирдах байгууллагад хашдаг албан тушаалаас огцорч магдагүй хэмээн Кремлийн эх сурвалж Интерфакс агентлагт дамжуулжээ.