0 "Нефть болон хий Сахалин -2010" өнөөдөр эхэлсэн олон улсын бага хурлаар Орос улсын Алс Дорнодын нефть хийн салбарыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Форумд янз бүрийн орны 400 гаруй хүн оролцож байна. Бага хурлыг 14 жил зохион байгуулж байна. Нефтийн салбарынхан Лондонд 9 удаа, сүүлийн таван жилд Өмнөд-Сахалинск уулзалтын талбар болж байна. Форумын зэрэгцээ нүүрс ус төрөгчийн түүхий эдийг дахин боловсруулж, тээвэрлэж, олборлох салбарт дэлхийн сүүлийн үеийн ололт амжилтыг харуулсан үзэсгэлэн гарч байна. Сахалины усан доорх үргэлжлэх хэсгээс 2010 онд 15 сая орчим тонн нефть олборлож, дэлхийн зах зээлд 9 сая гаруй тонн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлнэ. Сахалийн эргийн оройлцоох Агнуурын тэнгист  нефть, хөх түлш олборлох дөрвөн тавцан суурилуулж, нүүрс ус төрөгчийн тэнгисийн орд газраас түүхий эдийг эргийн налуу цооногоос олборлож байна.