0Орос улсын эрүүл мэндийн системийн санхүүжилтыг ойрын хоёр жил хоёр дахин нэмнэ. Орос улсын засгийн газрын дэд сайд Сергей Собянин өнөөдөр энэ тухай Сингапурт мэдэгдэв. Тэрээр Сингапурын Эрүүл мэндийн сайд Хау Бун Ваннтай уулзлаа. "Бид Орос улсын эрүүл мэндийн системийг шинэчилж, тухайлбал энэ салбарт хэд хэдэн шинэ хуулийг боловсруулж байна. Тухайлбал 2011 оноос эрүүл мэндийн даатгалын Сангийн санхүүжилтыг 3-5 хувиар, харин эрүүл мэндийн системийн санхүүжилтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна" гэж тэрээр уламжлав. "Шинэчлэл хийхэд бидэнд Сингапурын туршлага сонирхолтой байна. Мөн шинэчлэлийн явцад Сингапурт тулгарсан бэрхшээл, алдаа зэргийг харгалзах хэрэгтэй байна"  гэж Собянин хэллээ.