Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Шанхай дахь "ЭКСПО-2010" үзэсгэлэнд Орос улсын өдрийг нээлээ. Оросын хэсгийг 5 сая гаруй хүн үзэж сонирхосон гэж тэрээр нээлтийн ёслолын үеэр мэдэгдэв. Энд үнэхээр асар олон хүн, олон арван орныг нэгтгэсэн, мөн ирээдүйн хотын дүр төрхийн талаар ерөнхий санааг нягтарсан асар том баяр энд болж байна" хэмээн ерөнхийлөгчийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татав. Орос, Хятадын харилцаа дээд цэгт байна гэж тэрээр тэмдэглэв. Орос улсын төрийн тэргүүн Шанхайд очиж, Хятадад хийж байгаа 3 өдрийн айлчлалаа өндөрлөж байна. Д.Медведев өчигдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай яриа хэлэлцээ хийсэн юм. Хоёр орны удирдагчийн оролцоотой эрчим хүч, санхүү, терроризмтай тэмцэх зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хятадын Тяньванийн атомын цахилгаан станцад хоёр шинэ блок барих хэлэлцээр байгуулав. Хятад улсад оросоос хий нийлүүлэх зарим нөхцлийг уялдуулсан байна. Оросоос БНХАУ-д нефть хоолой тавьж дууссан тухай зарлалаа.