Түймэр, үер зэрэг сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн бусад гамшгаас үүдэн Европын орнуудын Онц байдлын яамдын удирдлагууд байгалийн гамшигтай хамтран тэмцэх талаар бодоход хүрлээ. Европын Зөвлөлийн "Хэсэгчилсэн нээлттэй хэлэлцээрт" багтдаг эдгээр орны яамдын тэргүүн нар өнөөдөр Санкт-Петербург хотод байгалийн гамшигт тусалж, урьдчилан сэргийлэх хамтарсан механизмыг хэлэлцэнэ. Европын сонирхосон бүх этгээд бараг бүгд цуглах тул Орос улс байгалийн гамшиг, осолтой тэмцэх нийт европын нэгдсэн төв байгуулах тухай асуудлыг дахин дэвшүүлэх бодолтой байна. Сүүлийн гурван жилд Орос улс нэг бус удаа энэ сэдвийг хөндсөн гэж Онц байдлын яамны олон улсын асуудал эрхэлсэн газрын захирал Юрий Бражников ярилаа.  Европын Холбооны бүх орны иргэний хамгаалалтын байгууллагын удирдлагуудын уулзалтаар үзэл баримтлалыг нь хэлэлцсэн юм. Манай сайд энэ уулзалтад илтгэл тавьсан. Мөн үзэл баримтлалыг хэлэлцэж, шуудангаар илгээсэн. Энэ асуудалд хэзээ ч татгалзаж байгаагүй. Харин ч энэ ажлыг хэрхэн дээшлүүлэх, улс орнууд дээд зэргийн технологи, илүү олон улстай хамтран ажиллахад бэлэн байх талаар зөвлөж байлаа. Оросын Онц байдлын сайд Сергей Шойгугийн танилцуулсан санаачилгыг европын түншүүд зөвхөн аман дээрээ дэмжиж байлаа. Байгалийн болон ослын үр дагаврыг арилгахад ихэнх улс бие биедээ ямагт техникийн болон материаллаг дэмжлэг үзүүлж байсан ч, ийм маягийн нэгдсэн байгууллага байгуулаагүй. Энэ зун тохиосон байгалийн гамшигаас ганц ч улс дангаараа үүнтэй тэмцэх аргагүй болох нь харагдсан. Байгалийн гамшгийн ид үед Европ шинэ байгууллага байгуулахад бэлэн болохоо мэдэгдэж байсан. Улс орнууд энэ удаагийн байгалийн гамшгийн үр дагаврыг арилгасны дараа тодорхой хэлбэрийн байгууллага байгуулах тухай хэлэлцэнэ гэж Орос улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Фернандо Валенсуэла сарын өмнө хэлсэн юм. Тодорхой шийдвэр гаргах цаг болсон. Орос улс нааштай үйлчлэх төлөвлөгөө боловсруулсан гэж Юрий Бражников ярьж байна.  Бид сербчүүдтэй Европт анх удаа ийм хэлбэрийн олон улсын төв байгуулахаар тохиролцсон. Үүнд Ниш хотыг сонгосон. Хоёр талын энэ төв аажмаар олон талын, эцсийн дүнд Балканы хойгт, Европын энэ чухал хэсэгт түймэртэй тэмцэх нисэх онгоц, техникийн бусад хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламжийн нөөц, мина зайлуулах отряд, онц байдлын үр дагаврыг арилгах, гамшгийг сэрэмжлүүлэх дэлхийг хамарсан зорилтыг шийдэхэд шаардлагатай зүйлс бүхий төв байна. Европын Зөвлөлийн гишүүн орны энэ удаагийн уулзалт бодитой үр дүнд хүрнэ гэж оросын тал найдаж байна. Онц байдлын яамны европын нэгдсэн төв байгуулна.