Оросын "Азов-Сити" тоглоомын бүст 10-р сарын 1-нд хоёр дахь казино нээнэ. Краснодар болон Ростов мужийн хил дээр хагас жил орчмын өмнө барьсан анхны барилгаас 100 метрийн зайд хоёр дахь казиног барьжээ. Орос улсад 2009 оны 7-р сарын 1-ээс тоглоомын байгууллагын үйл ажиллагааг хориглосон юм. Орос улсад мөрийтэй тоглоомын дөрвөн бүс байгуулна. Тоглоомын гурван бүс Приморь, Алтайн хязгаар, Калининград мужид байрлана.