Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачива одоогоор таиландын шоронд байгаа  оросын иргэн Виктор Бутыг АНУ-шилжүүлэх асуудлыг өөрөө шийдэх бодолтой байна. Тэрээр "Вашингтон пост" сонинд өгсөн ярилцлагадаа,  Бангкок Орос улс, АНУ-ын алинтай ч харилцаагаа муутгах бодолгүй бөгөөд орос, америкчүүд таиландын оролцоогүй тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Таиландын Эрүүгийн шүүхэд 10-р сарын 4-нд Виктор Бутыг шилжүүлэх шүүх хурал болно. АНУ-д Виктор Бутыг хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байна. Буруутай нь тогтоогдвол түүнд бүх насаар шоронд хорих ял онооно.