Орос улс хуурамч эм устгах олон улсын цагдаагийн ажиллагаанд нэгдлээ. Орос улсын Дотоод хэргийн яамны дэргэдэх Интерполын Үндэсний төв товчооны дарга Тимур Лахонин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Интернетэд хуурамч эм борлуулдаг 1200 орчим вэб хуудас байсан гэж тэрээр хэллээ. Одоо эдгээр эмийг худалдаанаас хурааж байна. Энэ ажиллагаа 25 оронд болж байна. Хар захад янз бүрийн төрлийн антибиотик, хамгаалах хэрэгсэл, стерорид, тураах эм бэлдмэлийг хуурамчаар үйлдэн борлуулж байгааг Лахонин тэмдэглэв.