Казахстаны нутаг дэвсгэрт дэгдсэн түймэр Оросын Алтайн хязгаарт хүрэх аюултай байна. Сансраас авсан зургаас тэнд талын түймрийн 40 гаруй голомт байгаагаас тал нь хоёр орны хилийн ойролцоо байна. Алтайн хязгаарын гал сөнөөх алба бэлэн байдалд байна. Казахстаны нутаг дэвсгэрээс 9-р сарын 8-нд оросын Алтайн хязгаарт түймэр дэгдэж, салхи секундэд 30 метрийн хурдтай салхилж байдлыг улам хүндрүүлсэн юм. Хоёр тосгонд нийт 240 байшин шатаж, 1000 гаруй хүн орох оронгүй болжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна.