Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев БНХАУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр тал 10 чухал хэлэлцээр байгуулав. Орос улсын ерөнхийлөгч өнөөдөр Бээжинд БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзлаа. Талууд орос-хятадын түншийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэл, мөн дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойг тохиолдуулсан мэдэгдлийг батлав. Хоёр удирдагчийн оролцоотой эрчим хүч, санхүү, тэнгисийн нөөцийн агнуур, терроризмтай тэмцэх зэрэг салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав. Мөн Хятадын Тяньванийн атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр блок байгуулах гэрээ байгуулжээ.