Оросын тамирчин Алиса Клейбанова Сөүл хотод болж байгаа олон улсын теннисийн тэмцээнд түрүүллээ. Тэрээр ням гаригт Чехийн тамирчин Клара Закопаловаг ялсан байна. Энэ жил 21 настай Клейбанова цаг гаруй өрсөлдөгчтэйгээ тогложээ. Тэрээр хоёр дахь удаа энэ тэмцээнд түрүүлж байна. Клейбанова тэмцээнд түрүүлж, 37 мянган долларын шагнал хүртжээ. Энэ долоо хоног оросын теннисчдэд ээлтэй байла. Узбекистаны нислэл Ташкент хотод бямба гаригт болсон тэмцээнд Алла Кудрявцева анхны аварга цол хүртжээ.