0Оросын бизнес эрхэлэгч Виктор Бутын амь насанд халдахаас сэргийлж, түүний байгаа шоронгийн удирдлага аюулгүй байдлыг хангах арга хэмжээг ихэсгэжээ. Бизнес эрхэлэгчийн эхнэр Анна Бут энэ тухай ярив. Оросын бизнес эрхэлэгчийг АНУ-ын хүсэлтээр 2008 оны хавар Таиландад баривчилсан юм. Түүнийг тэнд хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байна. Таиландын дээд шүүх 8-р сарын 20-нд Бутыг Вашингтонд шилжүүлэхийг зөвшөөрчээ. Хожим Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачив хууль эрх зүйн үндэслэлээр түүнийг шилжүүлэх хугацааг хойшлуулсан гэж мэдэгдсэн юм. Бизнес эрхэлэгч саяхан оросын засаг захиргаанаас түүнийг АНУ-д шилжүүлэхгүй байхыг хүссэн байна. Ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путинд нэр дээр бичсэн Виктор Бутын нээлттэй захидлыг түүний эх сэтгүүлчдэд уншжээ.